← Буцах

Нууцлалын бодлого

Ноорог · 2026 оны 9-р сар

Бид юу цуглуулдаг вэ

Багш, эцэг эх, эрхлэгчээс: нэр, имэйл. Имэйлийг зөвхөн нэвтрэхэд ашиглана.

Сурагчаас: имэйл цуглуулдаггүй. Хүүхэд өөрийн нэр, анги, нэвтрэх код гэсэн гурван зүйлтэй. Хүүхэд өөрөө данс үүсгэдэггүй — сургууль нь бүртгэнэ.

Сурах явцаас: даалгавар хийсэн эсэх, хэзээ хийсэн, багшийн тэмдэглэл, сурагчийн илгээсэн зураг.

Хэн харж чадах вэ

  • · Багш зөвхөн өөрийн заадаг ангийн сурагчдыг харна.
  • · Эцэг эх зөвхөн өөрийн хүүхдийг харна — ангийн бусад хүүхдийг харахгүй.
  • · Сурагч зөвхөн өөрийн даалгаврыг харна.
  • · Эрхлэгч тоон үзүүлэлт харна. Даалгаврын агуулга, сурагчийн илгээсэн зургийг харахгүй.

Эцэг эх, хүүхдийн холбоосыг багш баталгаажуулна. Хэн нэгэн өөрийгөө хүүхэдтэй өөрөө холбож чадахгүй.

Бид юу хийдэггүй вэ

  • · Сурталчилгаа байхгүй.
  • · Гуравдагч талын хянагч (tracker) байхгүй.
  • · Өгөгдлийг зардаггүй, хуваалцдаггүй.
  • · Байршил хянадаггүй.
  • · Утасны хэрэглээг хянадаггүй.

Устгах

Сургууль гэрээгээ дуусгавал тухайн сургуулийн бүх өгөгдөл устгагдана. Эцэг эх өөрийн хүүхдийн өгөгдлийг устгуулах хүсэлт гаргаж болно.

Холбогдох

Асуулт байвал холбоо барих хуудсаар дамжуулна уу.